
Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ш.Чимэддорж Венецийн “Биенналь”, Хонконг дахь “Хан Арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ “Цагийн урсгал” нэртэйгээр дэлгэжээ.
Энэхүү үзэсгэлэн нь “Шангри-Ла” резиденсд шинээр нээгдсэн “Тооно” галерейд гарч байгаа бөгөөд зураач Ш.Чимэддоржийн сүүлийн үеийн уран зураг, бэхэн зураг, уран баримлын бүтээл үзэгчдийн хүртээл болоод байна.
Ш.Чимэддорж 1991 онд Москва, Амстердам хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргасан цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж, Ази, Европ, Америкийн олон хотод үзэсгэлэн зохион байгуулсан юм.
Түүний уран бүтээлд Монгол орны амар амгалан байдал, Монголчуудын ертөнцийг үзэх үзэл гол сэдэв нь болдог.
Тэрбээр өөрийн гэсэн давтагдашгүй өнгийг бий болгож, онгодоор хөглөгдсөн сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжээр зурдгаараа дэлхий дахинд алдаршсан юм.
Ш.Чимэддоржийн бүтээлүүд Франц, Япон, Сингапур, Хонконг зэрэг улсуудын урлагийн музейд байнгын үзмэр болсон байдгаас гадна олон орны цуглуулагчдад түүний хэдэн зуун бүтээл хадгалагдаж байна.
Үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Ш.Чимэддорж “Цагийн урсгал” үзэсгэлэнгээ дэлгэжээ | ||
Үзсэн: 1468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.