Шууд Chart

Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах талаар хэлэлцлээ

2017-08-16 17:29:36

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  чиглэлээр эхний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй үйлдвэрийн газрын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд мөн  Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтсийн холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцож төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, цаашид  хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн,тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, нийгэмд чиглэсэн үр дүнтэй бодит  ажлуудыг  зохион байгуулж, хэрэгжүүлэхээр хэлэлцэв.

Зам, тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 5374 хүнд, хүндэвтэр, хөнгөн бэртэл авсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 15,9% -р өссөн байна. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран иргэд , тээвэрлэгч нарын сэтгэлгээ дадлыг өөрчлөх замаар зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөл, үүссэн хор уршгийг нийтэд таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэхэд чиглэж ажиллана. Мөн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч хяналт шалгалтыг тогтмолжуулж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргэн хамтран ажиллахаар боллоо.

 
 

Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах талаар хэлэлцлээ  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2017-08-22 10:26
Өнөөдөр ажилаа тараад буух үёд тосж авсан унаа маань торгуулаад бөөн стрэсс вокзалын замйн постны ойролцоо бид нарын зогсож байсан газар зөндөө машин байхад бусдыг нь адилхан торгох хэрэгтэй биздээ замын цагдаагын үзэмжийн асуудал болчисон юмуу хаашаа юм яагаад тоогож байгаа юм бэ гэтэл чи хэн бэ чи юу юм гээд постноосоо хөөгөөд тэр харицаа авах юм байхгүйямарч тайлбаргүй шууд торгуулийн хуудас бичээд өгсөн яадаж яамар зөрчил гаргаад торгуульж байгаагаа ч мэдэхгүй иим заваан мөнгө хүүлэгч шиг байхаа болимоор юм бид алхам тутамдаа тутамдаа торгууль төлж байдаг хахаж цадталаа баяжсан иргэдтэй улс орон билүү
Зочин [202.9.40.xxx] 2017-08-22 10:12
Түр зогсоод хүн авах хооронд цагдаа ирж торгоод байдаг ямар гээчийг хууль гаргадаг бнаа зогсох газар байхгүй яавах газар олдохоо байлаа бөөн хориглсон тэмдэг хаалт хашаа хаагуур нь яавахын бэ болиочээ энэ олон хаалт хашаагаа аваачээ эсвэл замаа өргөтгөөчээ монгол улсын иргэн төрсөн нутагтаа алхах гишгэх тоолондоо торгууль төлж байх ёстой болчихсон юмуу наад торгууль татвар чинь хэрээс хэтэрч байна хэн дуртай цагдаа нь гарч ирээд торгоод байхийн болиочээ монголчууд бид иргэд эсэргүүцэж байна

Бидэнтэй нэгдээрэй