
Монголын уулчдын үндэсний холбоо хаданд авиралтын УАШТ-ээ уулын спортын ОУХМ Д.Чадраабалын нэрэмжит болгон зохион байгуулах гэж байна.
Тэмцээн энэ сарын 27-28-нд Төв аймгийн Борнуур сумын нутаг, “Дуган хад” жуулчны баазад болох аж.
- Уулын спортын төрөл болох байгалийн хаданд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх;
- Энэхүү төрлөөр сонирхогч, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх,
- Өндөр зэрэгтэй тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлэх ба дэлхий, тив, олон улсын тавцанд өрсөлдөх шилдэг тамирчдыг илрүүлэн сонгон шалгаруулах, залгамж халааг бэлтгэх;
- Олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын чансааг тодорхойлох оноо өгөх;
- Тэмцээний удирдлага, зохион байгуулалтыг чанаржуулах;
- Уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ба клубуудыг тухайн төрлөөр дагнан хичээллэх тамирчидтай болоход дэмжлэг үзүүлэх нь тэмцээний зорилго юм.
Аймаг, сум, дүүргүүд аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, шигшээ баг бүрдүүлэн, эсвэл бие даасан нийгэмлэг, клубууд энэ тэмцээнд оролцох гэнэ.
Нийслэлээс их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, нийгэмлэг, клубууд бие даан оролцох боломжтой юм байна.
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ
8.1. Хурд
8.2. Техник
НАСНЫ АНГИЛАЛ
9.1. Хурдны төрөлд:
9.1.1. Өсвөр нас – 8-13 нас /2004-2009 он/
9.1.2. Залуучууд нас – 14-19 нас /1998-2003/
9.1.3. Насанд хүрэгчид – 20-35 нас /1982-1997/
9.1.4. Ахмад нас – 36-аас дээш нас /1982-оос өмнө/
9.2. Техникийн төрөлд:
9.1.5. Залуучууд нас – 14-19 нас /1998-2003/
9.1.6. Насанд хүрэгчид – 20-35 нас /1982-1997/
9.1.7. Ахмад нас – 36-аас дээш нас /1982-аас өмнө/
“Дуган хад”-нд хаданд авиралтын УАШТ болно | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.