
АНУ-ын Лос Анжелес хотод Дэлхийн цагдаагийн спортын их наадам үргэлжилж байна.
Уг наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид амжилттай оролцсож байгаа билээ.
Тэмцээн эхэлсэн өдрөөс хойш оролцож буй бараг бүх төрөлдөө медал хүртээд байгаа тамирчдын цувааг үргэлжлүүлсэн үйл явдал тэмцээний сүүлийн өдрүүдэд ч тохиосоор байна.
Тодруулбал хоёр хоногийн өмнө Глен Хеленд болсон мотокроссын “OPEN PRO” ангилалд Нийслэлийн цагдаагийн газар, “Хүч” спорт хорооны тамирчин Э.Халиунболд хүрэл медаль хүртжээ.
Э.Халиунболд өмнө нь уг тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан юм.
Уг тэмцээний тухайд 70 гаруй орны 10000 гаруй тамирчин спортын 60 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог билээ.
Манай улсыг төлөөлж оролцож буй “Хүч” спорт хорооны шигшээ баг жүдо бөх, буудлага, мотокросс, хүндийг өргөлт, сонгомол болон чөлөөт бөх, дугуйн спорт, жиү жицү гэсэн төрөлд одоогийн байдлаар ямар нэгэн медаль аваад байгаа юм.
Дэлхийн цагдаагийн спортын их наадам өнөөдөр өндөрлөнө.
Э.Халиунболд хүрэл медаль хүртжээ | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.