
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, БНХАУ-ын “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээн энэ сарын 13-нд Улаанбаатар хотод болсон билээ. Тус тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн дөрвөн ангилалд явагдсан ба “Гэр бүл”-ийн ангилалд Нийслэлийн ОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин эхнэр хүүгийн хамт алтан медаль, цом, өргөмжлөл гардав. Мөн БНХАУ-ын үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээр шагнагдсан байна.
Д.Тэмүүжин нь марафон гүйлтийн төрлөөр 14 жил хичээллэж байгаа бөгөөд 2015, 2016 онд “Улаанбаатар-марафон” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин түүний эхнэр Б.Даваажаргал нь “Kings Kids” олон улсын сургуулийн химийн багшаар ажилладаг бол хүү Эрхэс нь ээжийнхээ сургуульд гуравдугаар ангид сурагч аж.
Гэр бүлээрээ түрүүлж, алтан медаль хүртжээ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.