Шууд Chart

“Авьаяслаг Америкчууд” шоуг Б.Баттулга доргиов

2017-08-17 10:21:46

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Авьаяслаг Америкчууд” шоуны тайзнаа Б.Баттулга гэдэг Монгол залуу бяраа гайхуулав. Тэрбээр АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг аж.

Циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн Б.Баттулга хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар үзүүлсэн юм.

Тэрбээр шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг, үзүүлбэртээ урьж тэднийг дүүжин савлуурт суулган эргүүлсэн нь олны алмайруулсан билээ. 

Б.Баттулга “Gold show end Mr. Power” циркэд таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модоор хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Авьаяслаг Америкчууд” шоуг Б.Баттулга доргиов  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй