
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу наймдугаар сарын 18-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Монгол туургатны хүүхдүүд спортоор нэгдэв”, “Малгүй үйлдвэр, махгүй экспорт”, “Аварч болохоор атал нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны иргэнээ алджээ”, “Буцалтгүй тусламжийн таван сая ам.доллар “хог” боллоо”, “Д.Цог-Эрдэнэ: Нэг аваргатай нутаг, хоёр аваргын орлогч явжээ”, “Далан давхарыг дурсгалын цогцолбор болгох ажлыг хойшлуулсаар байх уу”, “Чөтгөрийн аргамж Америкийг өөрчилсөн нь” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Борооны ус зайлуулах нэг хоолой барихад л тэрбум төгрөг хэрэг болно”, “Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч муужгай”, “МАН дотор юу болоод байна аа”, “Г.Жамъян: Манай намын “өтсөн толгой”-г тайрч хаяхгүйгээр Монгол Улс хөгжихгүй”, “А.Ганбаатар: Г.Доржзодовын “60 тэрбум”-ын схемийг сонссон хүн буруудаж байгаа бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой”, “Эрчүүдээс ч илүү гэр амьтай илжигний тухай”, “Б.Жаргалсайхан: Өмнөд Монголчуудтай хамтран “Чингис хаан” олон ангит кино хийж байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Дэлхийн яруу найрагчид Монголд”, “Д.Сумъяа: Зохист аялгууны толийн тайлбар шинэлэг болсон”, “Эмнэлэг байгуулагдсан түүх”, “Т.Цогсогмаа: Дээгий ах бидний урам зоригийг асаасан” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан эв нэгдлээ авч үлдлээ”, “60 тэрбумын эргэн тойронд ямар асуудлууд яригдсан бэ?”, “Сурагчдын дүрэмт эцэг, эхчүүдэд дарамт болж байна”, “Нийслэлийн иргэдийн хохиролыг хэн барагдуулах вэ?”, “Цагаан ордны харилцаа холбооны захирлаар томилогдож буй Хоуп Хикс гэгч хэн бэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.