
Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаа “Дэлхийн гайхамшигт яруу найрагч” хэмээх шагнал хүртжээ.
“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг өчигдөр манай улсын Төрийн ордонд анх удаа зохион байгуулах үеэр түүнд дээрх шагналыг гардуулсан юм.
Уг арга хэмжээ нь “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор болж буй бөгөөд өнөөдөр Дорны их яруу найрагч Б.Явуухулангийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, найрагчид шүлгэн хүлгээ өргөх юм. Харин хоёрдугаар хэсэг нь
Дорноговь аймгийн Хамрын хийдэд үргэлжлэхийн зэрэгцээ бичиг соёлын болон гадаадын яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэнг толилуулах юм.
Д.Нямаа “Дэлхийн гайхамшигт яруу найрагч” хэмээх шагнал хүртжээ | ||
Үзсэн: 2749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.