
Дэлхийн 162 орны 12500 очим тамирчин албаны хүн оролцох оюутны зуны "Универсиад"
наадам Тайвань Улсын Тайпэй хотноо өнөөдөр эхэлнэ.
"Универсиад" наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэн явагдаж, 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөнө.
“Чиний төлөө, залуусын төлөө” уриатай энэхүү наадмаас 275 багц медалийн эзэд тодрох юм.
Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн "Универсиад" наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ.
Монголын баг тамирчдын төлөөлөл өчигдөр "Универсиад" наадмын тамирчдын тосгонд төрийнхөө алтан соёмбот далбаагаа мандуулав.
Туялзуур сэлэм, таеквондо, хүндийн өргөлт, жүдо, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх 32 тамирчин Тайвань улсад очоод байна.
"Универсиад" наадам өнөөдөр хөшгөө нээнэ | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.