
Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж, олон зуун иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа билээ.
“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.
“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Бүх оддын хамтарсан “Бид эх орондоо хайртай” тоглолт болно | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.