Шууд Chart

“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадмын нээлт болов

2017-08-18 16:55:42

Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадмын нээлт боллоо.

Уг арга хэмжээг хотын дарга С.Батболд нээж үг хэлсэн юм. Тус наадамд 40 гаруй улсын 240 гаруй яруу найрагч хүрэлцэн иржээ.

Нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд  оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Мөн Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Төрийн ордонд болох ажээ.

Дээрх наадмын хоёрдугаар хэсэг Дорноговь аймагт үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадмын нээлт болов  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй