
Швед Улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилт шинэчиллээ.
Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 туйванч оролцсон байна. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийн охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн аж.
Өдгөө 55 настай Ц.Оюунчимэг дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ий хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медаль хүртээд байна.
Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчилжээ.
55 настай Ц.Оюунчимэг Европын аварга болохдоо дээд амжилт шинэчилжээ | ||
Үзсэн: 2416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.