
АНУ-ын кино студи “Universal” компани XIII зууны үед дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны талаар кино хийхээр болсноо зарлажээ.
Уг бүтээлийг холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон найруулж, продюсерлэхээр болсон байна. Энэхүү бүтээлийн агуулга нь Чингис хааны онгоныг хайж буйгаар гарах аж.
Кинонд тоглох уран бүтээлчдийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд “Тун удахгүй кино багийнхныг танилцуулна” хэмээн “Universal” компани мэдээллэсэн байна.
Сүүлийн үед кино салбарт өргөнөөр ашиглах болсон “Evan Spiliotopoulos” гэх шинэ скрипт, технологиор Чингис хааны киног бүтээх гэнэ. Энэхүү технологийн ачаар “Beauty And The Beast” болон “Huntsman: Winters’s War” кино хийгдсэн аж.
Чингис хааны тухай киног Двайн Жонсон найруулна | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.