Шууд Chart

Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа

2017-08-23 13:06:54

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой өнөөдөр уулзлаа.

Уулзалтад НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал нөгөө талаас ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко, ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан тэргүүлэх  банкир Антон Дан-Чин-Ю болон бусад албаныхан байлцав.

Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн талаар ярилсанаас гадна, хотын нийтийн тээврийг шинэчлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор бэлдсэн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг хуваалцаж, ЕСБХБ хотын нэн тэргүүний хэрэгцээг санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх төслийг яаравчлуулж, зарим төслийн судалгаатай дахин танилцахаа онцолж байв.

 

 


Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа   
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй