
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БСШУСЯ-наас “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаан зохион байгуулах гэж байна.
11 дэх удаагаа зохион байгуулах эл уралдаан нь орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.
Уралдаан уран сайхны кино, телевизийн олон ангит кино болон драмын жүжгийн, хөгжимт жүжгийн зохиол гэсэн дөрвөн төрлөөр явагдах аж. Түүнчлэн уралдаанаас шалгарсан зохиолыг бүтээл болгон “амилуулж” үзэгчдэд хүргэдэг уламжлалтай.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Я.Баяраагийн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн зохиол шилдгээр шалгарч, уг зохиолыг Б.Хишигзаяа найруулан, УДЭТ-ын уран бүтээлчид тоглож хүүхэд, багачуудад хүргэсэн юм. Энэ жилийн уралдаанд өрсөлдөх бүтээлийг ирэх сарын 10 хүртэл Соёл урлагийн газарт хүлээж авах аж.
Хүүхдэд зориулсан бүтээлийн бүртгэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.