
Чөлөөт бөхийн 2017 оны ДАШТ Францын Парис хотноо Сена мөрний эрэг дээрх “AccorHotels Arena” ордонд эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн бөгөөд жин тус бүрийн медалийн эзэд тодроод байна. Хөнгөн жингүүд болох 59 болон 66 кг-д Ази тивийн төлөөлөл Япон, БНСУ-ын бөхчүүд алтан медаль хүртсэн бол хүнд жингүүдэд Армени, Турк бөхчүүд илүүрхэв.
- 59 кг: алт К.Фумита (Япон), мөнгө М.Айнагулов (Казахстан), хүрэл С.Марянян (Орос), Ким Сюнг-Хак (БНСУ)
- 66 кг: алт Рю Хан Су (БНСУ), мөнгө М.Бернатек (Польш), хүрэл А.Сурков (Орос), А.Юксель (Турк)
- 71 кг: алт Ф.Штеблер (ХБНГУ), мөнгө Д.Жадраев (Казахстан), Мухаммад Али Гераи (Иран), Б.Корпаси (Унгар)
- 75 кг: алт В.Немеш (Серби), А.Чехиркин (Орос), Т.Лёринц (Унгар), Саид Абдвали (Иран)
- 80 кг: М.Манукян (Армени), Р.Кулиев (Беларусь), П.Айзель (ХБНГУ), Э.Мурсалиев (Азербайжан)
- 85 кг: М.Башар (Турк), Д.Кудла (ХБНГУ), Хусейн Нури (Иран), Р.Коблиашвили (Гүрж)
- 98 кг: А.Алексанян (Армени), М.Евлоев (Орос), Р.Надарейшвили (Гүрж), Б.Киш (Унгар)
- 130 кг: Р.Каяалп (Турк), Х.Наби (Эстони), О.Пино (Куба), Я.Акоста (Чили).
Эрэгтэйчүүдийн хүнд жинд Армени, Туркийн бөх чанга байна | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.