
Хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, аманд аялагддаг олон сайхан дуутай эгч дүүс Б.Отгончимэг, Б.Наранцогт нар “Сүүн залбирал” нэртэй тоглолтоо зохион байгуулах гэж байна.
“Униар татсан уулсын дээгүүр”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Анхны хайр”, “Энэ хүүхнүүд үү”, “Эцсийн тушаал” зэрэг киноны дууг сэргээн дуулж, "Сүүн залбирал” хэмээх цомог хэвлүүлжээ.
Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэний дуулснаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон “Хонхны нулимс” дууг оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчлэн дуулжээ.
Тэд тоглолтоо ирэх аравдугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд хийх юм байна.
Эгч, дүү уран бүтээлч хамтарсан тоглолт хийнэ | ||
Үзсэн: 3026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.