
Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 11 ангилалд боллоо. Манай багийн долоон тамирчин тус тусын ангилалд оролцож, дөрвөн медаль хүртэв.
Тодруулбал:
- Men's Bodybuilding up to 55 kg ангилалд Ч.Мянганбилэг мөнгөн медаль.
- Junior men's bodybuilding up to 70 kg ангилалд А.Бямбабаяр хүрэл медаль.
- Men's Fitness over 165 cm ангилалд Ж.Баянмөнх хүрэл медаль.
- Women's Fitness over 160 cm ангилалд Б.Бадамсүрэн хүрэл медаль тус бүр хүртлээ.
Мөн Women's Fitness over 160 cm ангилалд оролцсон Г.Уянга шагналт тавдугаар байр эзэлж, Masters Bodybuilding 40-50 years old ангилалд Д.Бат-Эрдэнэ, С.Одбаяр нар амжилттай оролцлоо.
Өнөөдөр Г.Гансаруул, Г.Угалзцэцэг, Б.Бадамсүрэн, Г.Жамц, Т.Чахар, Г.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ю.Цамбаням, Н.Түвшинбаяр, Н.Баасандорж, М.Мөнх-Од, Б.Лхагвадорж нар тэмцээндээ оролцоно.
Эхний өдөр дөрвөн медаль хүртэв | ||
Үзсэн: 1244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.