Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2017-08-24 16:04:53
Error loading player: No playable sources found

Ногоочид, тариаланчдын анхааралд: 27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 08-р сарын 24-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 24-ний 20 цагаас 08 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутаг, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй