
Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны нэгдүгээр сард "Агаарын зайг шинэчлэн тогтоох" тухай тушаалаар 7 агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.
Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж. Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад буй юм.
Дамжин өнгөрч буй нислэгийн тоо 10 гаруй хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.