Шууд Chart

“Lenin Vertical SkyMaraphon” тэмцээнд манай уулчид оролцжээ

2017-08-25 15:58:50

Киргизстан, Тажикстан Улсад хил дамнан орших Ленин оргилд авирах “Lenin Vertical SkyMaraphon” тэмцээнд манай уулчид оролцсон билээ. Тэгвэл тэмцээний дүн мэдээллээр манай тамирчид бахдам амжилт гаргажээ.

Далайн түвшнээс дээш 7134 метрийн өндөр энэхүү оргилд Киргиз улсын алдарт тамирчин Вячеслав Шейко л гарч чадсан байна. Тэрбээр үндсэн отгоос оргилд хүртэл 6 цаг 40 минут гүйсэн байна.

Харин бусад тамирчид цаг агаарын хүнд нөхцөл байдал, хүчтэй салхины улмаас 6400м өндрөөс тэмцээнийг дуусгажээ. Вячеслав Шейкогийн араас амжилтаараа Беларусь улсын тамирчин Владимир Беляй 4:47 цагийн амжилтаар орсон бол гутгаар байрт мөн Беларусын тамирчин Вячеслав Хорошавин 5:22 цагийн амжилтаар оржээ.

Дээрх уулын “Раздельная” оргил буюу 6148 метрийн өндөрт сонгодог замын гуравдугаар отог хүртэлх уралдаанд “Улаанбаатар аялагч” клубийн тамирчид амжилт дүүрэн оролцсон байна.

Тус ангилалын дүн мэдээг танилцуулья.

1-р байр – Игорь Лузин, ОХУ, 3:23

2-р байр – Сергей Селивёрстов, Киргиз улс 3:50

3-р байр – Наранчулууны Отгонбат, Монгол Улс 4:17

Эмэгтэйчүүд:

1-р байр – Эрдэнэбилэгийн Уранболор, Монгол Улс, 5:16:50

2-р байр – Анастасия Селивёрстова, Киргиз улс, 5:16:54

3-р байр – Болдбаатарын Ариунтуул, Мятавын Болор-Эрдэнэ, Монгол Улс, 6:56.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Lenin Vertical SkyMaraphon” тэмцээнд манай уулчид оролцжээ   
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй