Шууд Chart

5-15 настнуудын миссийн тэмцээн болно

2017-08-25 16:35:56

"Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ-аас 5-15 насны охидын “little Miss United World” дэлхийн миссийн тэмцээн ирэх есдүгээр сарын 24-30-нд Грек Улсад болно.

Гурав дахь жилдээ болох тус тэмцээнд 60 гаруй орны охид оролцох бөгөөд манай улсаас оролцогчдыг телевизийн уралдаант нэвтрүүлгээр сонгон шалгаруулах аж.

Тус тэмцээний Монгол дахь албан ёсны эрхийн эзэмшигч, шүүгчээр “Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ-ийн тэргүүн Ч.Энхжаргал ажилладаг аж.

Үүнд оролцсон хүүхдүүд бүрэг ичимхий, амжилтанд хүрэхгүй гэж хойш суух биш өөрийгөө нээж, хөгжүүлэхэд гол зорилго оршиж байна.

Эхний шатны шалгаруулалт энэ сарын 28-нд эхлэх агаад авьяас, загварын алхааны аль нэгийг оролцогчид өөрсдөө сонгох бол сүүлийн шалгаруулалт ирэх есдүгээр сарын 2-нд болно. Үүнд загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтад хамруулж, хүмүүнлэгийн ажил хийх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

5-15 настнуудын миссийн тэмцээн болно  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.180.xxx] 2017-08-25 18:01
Нийгмийг буруу тийш залах утгагүй явдал, энэ нийгмийн гажиг, бөгсөө зөв арчихад нь эхлээд сургах тэмцээн зохиох хэрэгтэй.
Зочин [66.181.178.xxx] 2017-08-25 16:51
Мисс зиссын тэмцээн гэх юм бол эд нар арай дэндэнэ ээ. Митссын тэмцээнээр өөрийгөө нээгдэг гэж тэнэгтэх хэрэггүй байх аа.

Бидэнтэй нэгдээрэй