Шууд Chart

Конор Макгрегор: Эхнэр маань надаас ч илүүг хүртэх эрхтэй

2017-08-28 12:02:45

Конор Макгрегор Эхнэр Дий Дэвлинтэйгээ найман жил хоолтой хоолгүй, түрээсийн байрнаасаа хөөгдөн барин амьдарч явсан гэдэг.

Тэрбээр энэ тухайгаа дурсахдаа “Бид хоёр хамтдаа найман жил амьдарч байна. Дублин хотоос 30 километрийн зайд орших ажилгүйчүүдэд зориулсан хямдхан түрээсийн байранд амьдардаг байлаа. Би ажилгүй байсан болохоор бүх цагаа зааланд өнгөрүүлнэ. Дэлхийн аварга болно гэж өөртөө итгэдэг байлаа. Эхнэр минь ч гэсэн надад итгэнэ. Хэдийгээр мөнгө муутай, орчин тааруу ч гэсэн тэр маань намайг зөв хооллож, дэглэм сайн бариулахын тулд өөрийгөө миний төлөө зориулсан юм. Өндөр ачаалалтай бэлтгэлээс их ядраад ирэхэд “Конор, би мэдэж байна аа. Чи минь чадна аа” гэж урам өгдөг байлаа. Одоо би сая саяар нь мөнгө олж байгаа. Миний тулааныг үзэхээр 50-70 мянган хүн ирж байна. Одоо би үнэтэй машин, хүссэн хувцас, хүссэн байраа авч чадна. Эхнэр минь ч гэсэн. Тэр маань бүр надаас илүүг хүртэх эрхтэй. Тэр минь одоо ч гэсэн миний дэргэд хэвээрээ... “Чи чадна аа” гэж хэлсэн хэвээрээ л байгаа" хэмээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Конор Макгрегор: Эхнэр маань надаас ч илүүг хүртэх эрхтэй  
Үзсэн: 4019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.зочин [124.158.95.xxx] 2017-08-29 14:51
Ямар ухаалаг эмэгтэй вэ? Ёстой насны хань гэж ийм хүнийг хэлдэг байхдаа.Ядарсан цагт түшиг болсон эхнэртээ олсон бүхнээ зориулахаас өөр яахав.зөв бодолтой залуу байна.Эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсье.
darvin [202.55.180.xxx] 2017-08-29 14:46
cain ger bul baharhliig toruuldeg goe ulger duurial baina neg zorilogo negdmel gerbuluud ulc orniig ongolnoo manai n Mongolchuud ert eduugee ger buliin bat beh baidlaaraa yg iim baican zaluuc curaltsah heregtei
Бокс [183.177.101.xxx] 2017-08-29 07:50
Хүний амьдрал итгэл хайр тэвчээр дээр тогтодог гэдгийг үлгэр жишээчээр харуулаж байна. Залуусаа сайн чанарыг тусгаж аваарай.
Зочин [182.160.37.xxx] 2017-08-28 22:02
даан ч богинохон амьдрал.эрүүл мэнд бол байхгүй.нам цохих аавын хүү гарч л таарна.
er hun [103.229.120.xxx] 2017-08-28 20:57
jinhene ulger jisheech ger bul bnaa
монх [188.166.177.xxx] 2017-08-28 18:40
Эр хун
Зочин [119.40.103.xxx] 2017-08-28 17:27
Сайхан гэр бүл юм аа
bi [202.70.34.xxx] 2017-08-28 15:48
zalruulga ---- nuhur n delhiid tanigdsan tamirchin harin ehner n saihan busgui bnoo
bi [202.70.34.xxx] 2017-08-28 15:47
mundag yumdaa delhiid gaihagdsan tamirchin l daa saihan ch busgui bn
Зочин [202.9.40.xxx] 2017-08-28 12:30
Энэ чинь л амьдралын хань шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй