Шууд Chart

Энэ долоо хоногийн дунд үеэс зарим нутгаар бороо орж сэрүүснэ

2017-08-28 17:00:00

- Хугацааны дунд үеэс баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо орж сэрүүн байна -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-2нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 31-2-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28,3-нд ихэнх нутгаар дулаан байх ч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.



Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-31-нд зарим газраар, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 1-2-нд салхи баруун хойноос 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.1-2-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 28-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-3нд ихэнх нутгаар бороо, Хэнтэй уулсаар хур тунадас орно. 28,2-3-нд салхи баруун хойноос зарим газраар 14-16м/с хүрч  ширүүснэ. 29-30-нд нутгийн баруун хэсгээр, 31-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 20-25 хэм хүрч дулаарна. Хугацааны эхэн ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 30-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-2-нд зарим газраар, 3-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 1-3-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-9 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн дунд үеэс зарим нутгаар бороо орж сэрүүснэ  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй