Шууд Chart

Б.Ангирмаа Накитэй хамтран дуулсан "Ирмэх төдийд" дуугаа дүрсжүүлжээ

2017-08-30 10:36:14

Ая зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаа “Oceangrey” студийн Накитэй хамтран дуулсан "Ирмэх төдийд" дуугаа дүрсжүүлжээ.

Шинэхэн дууны видеог “TJ entertainment”-ын залуус хийж гүйцэтгэсэн бол дууны аяыг Oceangrey, үгийг Б.Ангирмаа бичсэн байна.

Дуучин Б.Ангирмаа 17 жилийн дараа “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо өлгийдөн авснаа өнгөрсөн тавдугаар сард танилцуулсан билээ.

Тэрбээр дээрх цомгоо гаргах талаар нэлээд удаан бодож, найз нөхөд нь санал болгосны дагуу цомогтоо орсон бүх дуугаа өөрөө дуулж, ХБНГУ-д хэвлүүлсэн байна.

Түүний "Удахгүй ээ" цомогт "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" "Удахгүй ээ" зэрэг дуу нь багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ангирмаа Накитэй хамтран дуулсан "Ирмэх төдийд" дуугаа дүрсжүүлжээ  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй