
Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх сарын 2-нд БНХАУ-ын Шанхай хотноо “One Championship – Heroes of the Empire” цогц тулаанд хүчээ сорихоор болжээ.
Өдгөө 41 настай тэрбээр мэргэжлийн тулааны замналдаа 12 ялж, тав ялагдаад байгаа юм.
Манай тулаанчийн ээлжит өрсөлдөгч нь ZST буюу Японы холимог тулааны аварга, 27 настай Ямада Тэцүяа байх аж.
“ONE Championship”-д 2016 оны нэгдүгээр сараас тулалдаж байгаа бөгөөд барилдааны арга техник өндөртэй хэмээн ажиглагчид хэлсэн байдаг билээ.
Тэрбээр карьертаа 18 тулаан хийхдээ 14-т нь ялж байснаас зургааг нь өчих мэхээр хугацаанаас нь өмнө дуусгаж байв.
Ж.Нарантунгалаг ирэх сарын 2-нд Японы тамирчинтай тулалдана | ||
Үзсэн: 1787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.