
Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2017 оны 09 дүгээр сарын 02-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. бороо шивэрнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 14 хэм,20 цагт 12 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 02-ны 20 цагаас 09 дүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө сэрүүсч 9-14 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө сэрүүсч 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 6,7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5,6-нд ихэнх нутгаар дулаарна
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.