Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2017-09-07 17:29:09

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:  9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 14 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 07-ны 20 цагаас 09 дүгээр сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн  бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 4-9хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24  хэм, нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө үүл багасаж бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Шөнөдөө  бороо  шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 09-наас 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар,10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй