Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2017-09-08 15:52:30

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:  Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  зүүн амнаас  секундэд 7-12 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 17 хэм  дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт:  19 хэм дулаан, харьцангуй чийгшил 41 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо  тогтвортой байна.


2017 оны 09 дүгээр сарын 08-ны 20 цагаас 09 дүгээр сарын 09-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө  сэрүүсч 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 16-18  хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд говь талын нутгаар, 12-нд  Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.  10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй