
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2017 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 12-13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан | ||
Үзсэн: 1234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.