Шууд Chart

Монголын хүүхдийн ордны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2017-09-11 10:36:31

Монголын Хүүхдийн ордны 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 8-нд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Чингүнжав, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар оролцож хүүхэд багачуудад баяр хүргэв. Нээлтийн үйл ажиллагаанд  Монголын хүүхдийн ордны үе үеийн ахмад багш нарыг урин оролцуулж, Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ажиллагааны талаар санал бодлыг солилцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энэ их ордны үйлс бүхэн арвин, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай” хэмээлээ.


Монголын хүүхдийн ордны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй