Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2017-09-15 15:15:59

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ.

2017 оны 09-р сарын 15-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 11 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт: 11 хэм дулаан, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2017 оны 09 дүгээр сарын 15-ний 20 цагаас 09 дүгээр сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20хэмийн  дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи   баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ,  өдөртөө бүх нутгаар  15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө  сэрүүсч 0-2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 17-наас 09 дүгээр сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хөвсгөлийн уулс болон Халх голын саваар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн баруун хагаст  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-19-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм,  өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй