
АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жим Маттис даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Афганистаны цэргийн арми болон тэдний бэлтгэл сургуулилтад хүч нэмэхээр 3000 Америк цэргийг илгээнэ” гэлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард “АНУ-с дайн болж байгаа орнууд руу илгээсэн цэрэг тухайн газрын цэргийн хүчийг нэмэгдүүлснээр террористуудын гарцыг хаахад нэмэр болно” гэж мэдэгдэж байсан.
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама бусад улс руу илгээх цэргийн тоо хэмжээг 8400-д хүргээд, үйл ажиллагааг зогсоох дүрэмтэй ажиллаж байсан юм. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп энэ дүрэмд ийнхүү өөрчлөлт оруулж байна.
Энэ удаа томилогдсон цэргүүдтэй нийлээд Афганистан дахь Америк цэргүүдийн тоо 14 мянга болж нэмэгдэх юм. Гэвч Афганистанд аюулгүй байдал улам дордсоор байгаа бөгөөд засгийн газрын эсрэг Талибан болон "Исламын улс" бүлэглэлийн орон нутгийнх хэсгүүд Афганистанд хүчээ авсаар байна.
АНУ Афгинастан руу 3000 цэрэг илгээнэ | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.