
Ирэх ням гарагт болох парламентын сонгуультай холбогдуулан Ангела Меркель Германы үндэсний телевизэд ярилцлага өгөх үеэр “Германчууд төвийг сахих хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Тэрбээр хэрэв энэ сонгуульд ялалт байгуулвал дөрөв дэх удаагаа Германы Канцлераар сонгогдох юм.
Ангела Меркель мэдэгдэлдээ “Сонгуулийн дүн ямар гарахыг хэлж мэдэхгүй. Ард түмнээ би сонголтдоо эргэлзэхгүй байгаасай гэж хүсэж байна. Үүгээр төвийг сахисан бодлого хүчирхэгжиж чадна. Одоогоор надад ямар нэг эвслийн талаар бодсон зүйл алга. Германы "Альтернатив" намтай эвсэл байгуулахгүй гэдгээ хэлж байсан” гэж онцоллоо.
Түүнчлэн Ангела Меркель Христийн Ардчилсан холбооны кампанит ажлын үеэр “Умард Солонгосын асуудлыг дипломат аргаар л шийдвэрлэх боломжтой. Европчууд энх тайвны төлөө нэгдэх хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Ангела Меркель Германы Канцлераар 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр энэ удаагийн кампанит ажлынхаа хүрээнд улсынхаа ажилгүйдлийн түвшинг хамгийн доод түвшинд хүргэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээс гадна төсвийн тэнцлийг сайжруулж, тогтвортой байдлыг бий болгоно гэж амлаж байгаа юм.
Одоогоор түүний Христийн Ардчилсан Холбоо, Христийн Социал холбоо бүхий Консерватив эвсэл урьдчилсан санал асуулгыг 36 хувийн саналтайгаар тэргүүлж байна.
Ангела Меркель: Германчууд төвийг сахих хэрэгтэй | ||
Үзсэн: 2313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.