
Багш нар цалингаа нэмүүлж, 1.6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд нэг өдрийн ажил хаялт зарлаж байна.
Засгийн газар огцорч, улс төрийн байдал тогтворгүй өнөө үед багш нарын шаардлагыг биелүүлэх боломж нөхцөл байхгүй гэсэн тайлбарыг төрөөс өгч байгаа. Гэсэн хэдий ч Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ.
Гэхдээ ерөнхий боловсролын зарим сургуулийн багш нар хичээлээ зааж, хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн 111-р сургуульд 1300-гаад сурагч 3 ээлжээр суралцаж байна. Тус сургууль 70 гаруй багш ажилтантай. Сургуулийнхан өнөөдөр хичээл сургалтаа хэвийн явуулж байна. Гэхдээ тэд цалин нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж байгаа юм.
Баянзүрх дүүргийн 111-р сургуулийн захирал Бямбадоогийн яриаг хүргэе.
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.