
Авсан газраа зориулалтын дагуу ашиглалгүй “авто машин” худалдах талбай болгосон 70 орчим зөрчил илрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 20-иод нь авто машин худалдаагаа зогсоосон гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.
Сууршилын бүсэд их хэмжээний авто машин байршуулснаас болж агаар, хөрсөнд бохирдол үүсгэж, сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс Нийслэлийн газрын албанд зөрчлөө арилгаагүй 50 орчим газрын “газар эзэмших” эрхийг цуцлуулах санал хүргүүллээ гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч н.Балжинням ярилаа.
Авсан газраа хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй бол Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрхийг хүчингүй болгодог хуулийн заалттай юм.
Авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй 70 орчим зөрчил илрүүлжээ | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.