
Оны эхний найман сарын байдлаар малын хулгайн гэмт хэргийн тоо 600 хүрсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Малын хулгайгаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллах зорилгоор орон нутгийн замд 10 гаруй цэг ажиллуулж эхэлжээ.
Энэ ажлыг цагдаагийн байгууллагаас санаачлан эхлүүлсэн байна. Ингэснээр энэ төрлийн хулгай буурахаас гадна сэжиг бүхий этгээдийг цаг алдалгүй илрүүлэх боломжтой болно гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэллээ.
Малын хулгайн гэмт хэргийг өнгөрсөн оны 8 сартай харьцуулахад 6 хувиар өссөн байна.
Малын хулгайн гэмт хэрэг өсчээ | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.