Шууд Chart

"Жинхэнэ" цочир хүйтрэл 24, 25-наас эхэлнэ

2017-09-21 17:15:07

Өчигдөр өдрөөс баруун аймгуудын нутгаар цаг агаарын байдал тогтворгүй болж, сэрүүсч эхэллээ. Баян-Өлгий аймагт нойтон цас орж, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхины хурд ширүүсчээ.

Харин өнөөдрийн байдлаар Архангай аймгийн зүүн, Өвөрхангайн хойд хэсэг, Улаанбаатар хот орчимд нойтон цастай байна. Мөн Булган, Сэлэнгэ, Төв аймаг бороотой байна. Өнөө шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар 0-5 хэм цочир хүйтэрнэ гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Оюунжаргал хэллээ.

Гэхдээ цаг агаарын тогтворгүй энэ байдал өнөө8 маргаашдаа л үргэлжилнэ. Харин "жинхэнэ" цочир хүйтрэл 24, 25-ны өдрүүдээс эхэлнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм.  

Жил жилийн есдүгээр сард гэнэтийн цочир хүйтрэх үзэгдэл ажиглагддаг байна. Тиймээс малчид, тариаланчдыг шаардагдах арга хэмжээнүүдийг эртнээс авч, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


"Жинхэнэ" цочир хүйтрэл 24, 25-наас эхэлнэ   
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
albaker [93.65.89.xxx] 2017-09-21 17:29
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй