Шууд Chart

Пуэрто Риккод бүтэн сар гаруй эрчим хүчгүй байж мэдэхээр байна

2017-09-22 13:22:59

Карибын арлуудад сүйрэл дагуулсан "Мария" салхины улмаас Пуэрто Рикко бүтэн сар гаруй эрчим хүчгүй байж мэдэхээр байна. Сүүлд өгч байгаа мэдээллээр даваа гарагт дөрөвдүгээр зэрэглэлийн хүчтэй шуурганы үеэр Доминикийн аралд 15 хүн нас барж, 20-иод хүн сураггүй болсон байна.

Карибын арлуудын Ерөнхий сайд Русевельт Скеритт орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө “Нас барагсдын тоо хэдэн зууд хүрээгүй нь аз юм. Энд бүх төрлийн тусламж шаардлагатай байна” гэж хэлжээ. Орон сууцны барилгууд газартай тэгшлэгдэж, сургуулиуд нурж, харилцаа холбоо тасарсны дотор арлын гол эмнэлэг одоо ч цахилгаангүй байгаа аж.

Энэ зуурт Пуэрто Риккогийн эрх баригчид ард иргэддээ хандан үерээс өмнө 76 см-ээс өндөрлөг газарт орогнохыг сануулж сэрэмжлүүлж байна. Учир нь "Мария" салхины хор уршгаар орон нутгийн цагаар бямба гарагт их хэмжээний бороо орох магадлалтай байна. Энд далайн шуурга эрчим хүчний сүлжээг сүйтгэж, үүнийг эргүүлэн сэргээхэд хэдэн сар шаардахаар байгаа юм байна. Пуэрто Риккогийн нийслэл Сан-Хуа́н-д 225 км цагийн хүчтэй шуурганы үеэр эрчим хүчний шугамууд, модод булгарч, байшингийн дээврүүд хуурсан байна.

Одоо "Мария" далайн шуурга, Доминикийн бүгд найрамдах улсаас Турк болон Кайко арлыг чиглэн гуравдугаар зэрэглэлийн хүчтэй шуурч байна. Энэ бол далайн шуурганы энэ улирлын, Карибын арлуудыг дайрч сүйрлийн аюул дагуулсан хоёр дахь шуурга болж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Шуурга АНУ-ын газар нутгийг бүхэлд нь сүйрүүллээ” гээд Пуэрто Риккод очиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр арлыг гамшгийн бүсэд тооцоогүй ч онцгой байдлын тусламж олгох боломжтой гэдгийг хэлсэн байна.

Есдүгээр сарын эхээр тавдугаар зэрэглэлийн "Ирма" далайн шуурга энэ замаар шуурч, 84 хүн амь насаа алдсан юм. Харин Техас мужид өнгөрөгч сард "Харви" далайн шуурга шуурч, 80 гаруй хүн нас барсан билээ.


Пуэрто Риккод бүтэн сар гаруй эрчим хүчгүй байж мэдэхээр байна  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй