Шууд Chart

АНУ шинэ хоригоо аравдугаар сарын 18-наас хэрэгжүүлнэ

2017-09-25 15:27:37

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, лалын шашинтай орнуудын ард иргэдийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх хориг хязгаарлалтаа өргөжүүлж, Хойд Солонгос, Венесуэль, Чад улсыг аялалын хоригтоо хамруулж байна.

Ням гарагт гаргасан энэ шийдвэрийн хүрээнд өмнө нь хоригт хамрагдаж байсан Иран, Ливи, Сири, Иемень, Сомали улсын иргэд хоригт хамрагдсан хэвээр байгаа бол Судан улсын иргэд хориг хязгаарлалтаас гарч байна.

Гэхдээ шинэ хоригийн хүрээнд Венесульд тавьж байгаа хориг зөвхөн тус улсын эрх баригчид болоод тэдний гэр бүлийн гишүүдэд хамааралтай. Харин Хойд Солонгосын хувьд аль ч чиглэлээр АНУ-тай хамтран ажилладаггүй, АНУ-ын талын бүх шаардлагыг үл харгалзаж байсан учраас энэ улсын бүх иргэдийг АНУ-д байхыг хориглож байгаа юм.

Мөн Чад улс АНУ-тай шаардлагатай мэдээлэл хуваалцдаггүй тул энэ улсын иргэдэд бизнес болон аялалын визний зөвшөөрөл өгөхгүй гэдгийг албан бичигт тусгасан байна.

Үүнээс гадна Ирак улс мөн шалгуур хангахгүй байгаа ч, АНУ-тай ойр дотно харилцаатай байдаг учраас энэ хоригт оруулаагүй гэдгийг "Цагаан ордон"-оос мэдээлсэн байна.

Өнгөрөгч гуравдугаар сард Доналд Трампын зарлаж байсан өмнөх хориг хязгаарлалтыг олон улсын зүгээс лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхаж буй хэрэг гэж шүүмжилж байснаас гадна, хууль эрхзүйн бусад асуудлуудтай тулгарч байсан. Харин шинэ хоригт Венесуэль, Хойд Солонгос улсуудыг багтааснаар зөвхөн лалын шашинтай улсуудыг чиглэсэн хориг бус, аюулгүй байдлын үүднээс авч байгаа арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
АНУ шинэ хоригоо ирэх 10 дугаар сарын 18-наас хэрэгжүүлнэ.


АНУ шинэ хоригоо аравдугаар сарын 18-наас хэрэгжүүлнэ  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй