
Өвөлжилт хүндрэх төлөвтэй, өвс тэжээлийн нөөц хүндхэн байгаа энэ үед өөрсдийн чадах хэмжээгээрээ гар тэжээл бэлтгэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Гантай байсан зарим нутгаар, ялаангуяа говийн аймгуудад бэлчээр сэргэсэн ч өвсний гарц сийрэг байгаа. Иймд малчид бэлчээрт найдах боломжгүй. Өвөлдөө гайгүй байсан ч хавартаа цаг хүндэрнэ гэж тэд ярьж байна.
Иймд цагаан идээ, элбэг байгаа энэ үед шар сүүгээ ч асгалгүй хадгалж авах хэрэгтэй гэж ХХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун зөвлөж байна.
Чадах хэмжээгээрээ гар тэжээл бэлтгэхийг зөвлөж байна | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.