Шууд Chart

Ирак дахь Курд угсааныхан тусгаар тогтнох санал асуулга явуулж байна

2017-09-25 15:52:16

Ирак дахь Курд угсааны иргэд өнөөдөр бие даан тусгаар тогтнох санал асуулга явуулж байна. Энэ санал асуулга бүс нутагт шинээр зөрчил мөргөлдөөн үүсгэж, "Исламын улс" бүлэглэлтэй хийж буй тэмцлийг сулруулж мэднэ гэж Иракийн эрх баригчид болон Курд угсааны үндэсний цөөнхтэй бусад улсууд, барууны орнууд ч үзэж байгаа юм.

Гэвч өөрсдийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж буй Курдууд энэ эсэргүүцлийг үл харгалзан бие даан тусгаар тогтнохыг дэмжүүлэх санал асуулгаа явуулж байна. Санал хураалт орон нутгийн цагаар 20 цаг хүртэл үргэлжилнэ.


Ирак дахь Курд угсааныхан тусгаар тогтнох санал асуулга явуулж байна   
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй