
Иракийн Ерөнхий сайд Хайдер Джавад Аль-Абади “Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно” гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан ч, яг ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байна.
Харин дараа нь Иракийн Засгийн газар Курд бүс нутгийнхнаасаа олон улсын хилийн боомтууд дахь хяналтаа шилжүүлэн өгөхийг шаардаж, бусад улс орнуудыг Курд бүс нутгийн газрын тосыг худалдаж авалгүй, газрын тос болон хилийн асуудлаар зөвхөн Засгийн газартай хэлэлцэхийг уриалах болсон байна.
Курдуудын удирдагч Массуд Барзани тусгаар тогтнолын асуудал нь энэ угсааны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах цорын ганц арга зам юм гэдгийг хэлж байна.
Иракийн хүн ардын 15-20 хувийг бүрдүүлдэг Курдууд олон арван жилээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж, 2005 онд автономт эрхийг хүлээн зөвшөөрүүлснээр Иракийн хойд бүс нутагт оршдог Курд бүс нутгийн захиргаа байгуулагдсан байна. Ингэснээр Курдууд өөрсдийн эрх барих дээд байгууллагыг байгуулсан ганц улс нь Ирак болсон юм.
Хайдер Джавад Аль-Абади: Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно | ||
Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.