
Намрын чуулганаар ирэх оны төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлого, хууль зэрэг заавал хэлэлцэх ёстой төслүүд хууль тогтоогчдын анхаарал хандуулах гол баримт бичиг байх болно.
Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгээс өмнө энэ оны төсөвт тодотгол хийх шаардлага үүсч байгаа юм. Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бус хуралдаан хийж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна. Гадаад өр төлбөрийн асуудлаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Засгийн газар энэ оны төсвийн тодотголын төслийг аравдугаар сарын нэгний дотор УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт ажлаа эхэлнэ | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.