Шууд Chart

“Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн гаргана

2017-09-26 14:58:48

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдолыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцуулах болно. Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


“Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн гаргана   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй