Шууд Chart

Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жеред Кушнерийн хувийн е-мэйлд шалгалт хийж байна

2017-09-26 15:39:39

АНУ-ын конгресс дахь Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жеред Кушнерийн хувийн е-мэйлд шалгалт хийж эхэллээ. Энэ талаар конгресс дахь Адчилсан намын гишүүн Елиа Куммингс, Ерөнхийлөгчийн хүргэн хүү буюу ахлах зөвлөх Жеред Кушнерт хандан, өөрийн хувийн мэйлүүдийг бүгдийг нь хадгалж байхыг шаардсан захидал илгээхдээ “Олон нийт нийтийн албан бичигтэй танилцах эрхтэй” гэж бичсэн байна.

Ингэхдээ тэрбээр Хиллари Клинтоны мэйлд Бүгд найрамдах намынхан шалгалт хийж байсныг дурдаж, Хиллари Клинтонд бичиж байсан захидлын хэсгээс сануулжээ.

Өнгөрөгч ням гарагт Доналд Трампын хүргэн, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Жеред Кушнерийн өмгөөлөгч нь энэ оны нэгдүгээр сараас хойш наймдугаар сарын хооронд Жеред Кушнер болон түүний эхнэр Иванка Трампын үүсгэсэн хувийн мэйлээр 100 орчим албан мэйл буюу цахим шуудан явсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Гэхдээ эдгээр нь ихэвчлэн нэгээс нөгөөд дамжуулсан мэдээ мэдээллүүд, улс төрийн тайлбарууд байснаас гадна тэр хүнд илгээсэн мэйлээр харилцаа үүсгэсэн тохиолдолд тухай хүнийг буруутгадаг” гэж Жеред Кушнерийн өмгөөлөгч Аббе Ловелл хэлж байсан юм.

АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан "Цагаан ордон"-той холбоотой ажлаа хувийн мэйлээрээ явуулахыг хориглодог төдийгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өрсөлдөгчөө яг ийм асуудлаар эрс шүүмжлэн буруутгаж байсан юм. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан ажилд хувийн е-мэйлээ ашигласныг нь буруутгаж, түүнд ял оноох болно гэж мэдэгдэж байсан юм.

Холбооны дүрэмд Ерөнхийлөгч болон Засгийн газрын бусад үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг хэрхэн хадгалахыг тусгайлан заасан байдаг юм. Энэ дүрмээр АНУ-ын өндөр албан тушаалтнууд, сэтгүүлчид болон хуульчид, нийтэд хамааралтай мэдээлэл авахыг хүссэн хүмүүстэй хувийн мэйлээр харьцахыг зөвшөөрдөг байна.


Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жеред Кушнерийн хувийн е-мэйлд шалгалт хийж байна   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй