
2017 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 10 сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.