Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

2017-09-28 07:26:33

Малчид, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө бага зэрэг дулаарна.

2017 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ.Бусад нутгаар  багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм , говийн бүсийн өмнөд  хэсгээр 15-20 хэм,Говийн бүсийн хойд хэсэг,Увс нуур болон  Их нууруудын хотгороор 8-13 хэм бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан  
Үзсэн: 1337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй