Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

2017-10-01 07:51:14

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр  цас орж, говь, талын нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3,4-нд Алтай салбар уулсаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан  
Үзсэн: 3242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй