Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

2017-10-02 07:12:48

2017 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгороор 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 3, 4-нд Алтай салбар уулсаар, 5, 6-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй